Жүжигчин Keanu Reeves-ийн гунигт амьдрал.



Та бүхний мэдхээр Matrix гэх киноны гол дүрээр танигдсан жүжигчин Keanu Reeves-ийн талаар жаахан мэдээлэл оруулы гэж бодлоо.

  Keanu Reeves 1964 онд Канадад төрсөн. Түүнийг 3 настай байхад аав нь хар
тамхи худалдаалсан хэргээр шоронд оржээ. Үүнээс хойш тэрбээр төрсөн эцэгтэйгээ нэг ч удаа уулзаагүй гэдэг. Харин ээж нь энэ явдлын дараа дөрвөн удаа гэрлэжээ. Энэ болгонд Keanu сургуулиа солих хэрэг гардаг байсан ч хаана ч очсон "гавал" гэж үнэлэгддэг байжээ.



Холливуудын од болохоор баян тансаг, юугаар ч дутаагvй л байж таараа, хамгийн гол нь сэтгэлийн зовиур, элэг бvтэн байхын заяа дутуу залуугийн сэтгэлийн шаналал нь увайгvй гуйлгачныхаас ч гашуун байдаг нь харамсалтай. Тvvний эгч нь/эмэгтэй дvv нь 15 жилийн турш дэлхийн хамгийн ховор євчнvvдийн нэг болох лейкемия буюу “заанжих” євчнєєр шаналж байна. 2000 онд эхнэрээс нь vхсэн охин мэндэлж, харин 2001 онд хорвоо дээрхи хамгийн хайртай бvсгvй Женнифер Сайм нь авто машины ослоор нас баржээ. Энэ залууг vнэхээр Холливуудын хамгийн заяа муутай од гэхэд хаана ч буруудахгvй аж. Бурхан vнэхээр арван хуруу тэгш заяадаггvй нь харамсалтай. Киану Ривзэд хэнд ч байхгvй нууцлагдмал, дур булаам гадаад тєрх, хvдэр чийрэг бие, хvнийг єєртєє татах далд соронзон, харьцуулашгvй авъяас, алдар нэр, эд хєрєнгє заяасан хирнээ элэг бvтэн байх жаргалыг яагаад дутаасан юм бол?...
   Шарлез Терон гэх зэрэг Холливудын сайхан бүсгүйчүүдтэй болзож байсан ч нэг нь ч түүний гэргий болж чадаагүй. Keanu Reeves-д нууц хүүхэд байдаг гэж ярьдаг ч албан ёсны намтарт нь нэг ч хүүхдийн нэр байдаггүй аж.